the feel | |
жендер ба хүч чадал
19:32, 2011-12-08
.. 0 сэтгэгдлүүд
.. Холбоос
Саяхан тохиодсон нэг явдлаас болж жендер гэж зүйл ер байх боломжгүй юм байна гэдгийг би ухаарлаа. Жендер гэдэг бол зүгээр л улс төрчдийн сонгуульдаа ашигладаг сайхан үг. тэд эмэгтэй сонгогчдыг татахын тулд хэрэглэдэг байх магадгүй. Саяхан миний найз бүсгүй над руу залгаад түр гараад ирээд хамт ганц пиво ууя, сэтгэл тавгүй ярих зүйл байна гэлээ. Би ч ойрд гэрээс гараагүй бас найз бүсгүйдээ санаа зовоод шууд л гарч уулзлаа. Тэр уйлаад нөхрөөсөө салмаар байна хартай, доромжилж харьцдаг этэр гэхээр нь охиноо бод сална гэж юу ярина вэ гэж сэтгэлийг нь тайтгаруулахыг хичээлээ. 2 цаг суугаад харих гэтэл нөхрөөс нь " муу янхан сайхан зугаацаж байнуу? наад залуутайгаа зайлаарай" этэр гэсэн СМС ирлээ. найз бүсгүй маань намайг хамт ороод намайг оруулаад өгөөч гуйгаад салдаггүйээ. би өөрөө жоохон хүүхэдтэй болохоор явахад хэцүү л байлаа. яах ч аргагүй л хамт явсан. тэгээд гэрт нь ортол нөхөр нь унтаж байснаа босож ирээд учиргүй янхан пизда гээд л найзыг маань нүүр нүдгүй зодож гарлаа хөөрхий. би амьдралдаа ийм юм хараагүй ёстой их гайхаж, балмагдаад яаж байнаа болиочээ гээд л дундуур нь ортол өөрөө 2 алгадуулаад авлаа. чих шшугиад, халуу дүүгээд аймаар айсан. тэгсэн нөхөр нь намайг дүлхээд л найзыг маань курткатэй нь заамдаад л чирээд л алгадаад л намайг очхоор түлхээд ойртуулдаггүйээ. тэгээд л охин бид 2 нь орилоод л тойроод гүйцэн. тэгсэн намайг зайл гээд гадагшаа чирчиснаа гэнэт би ер нь чамайг цагдаад өгнөө гээд танидаг нэг эргүүлийн цагдаа руугаа ярьжийнаа. би бүр гайхаад чи намайг яасан гэж цагдаад өгөхийн чи хүний ажил битий алдуулаад бай гэсэн чинь согтуу орж ирээд агсан тавьсан гэж хэлнэ гэнээ. тэр одоо юу вэ? хөөрцөн хий юм мөрөөдөх дэмийрэлтэй болцон залуу байна лээ. найз маань тэр хооронд ахыгаа дуудлаа. би гарах гэтэл аймшигийн нөхөр нь намайг чирээд тэнд ёстой кино болсоон. нөхөр маань яриад хүү уйлаад байна яачваа гэсэн чинь найз нь маань намайг зугт гээд дохилоо. би ч гараад гүйлээ. харанхуй орцонд нөхөр нь араас барьж аваад л байсан би шууд зугтаад такси бариад гэртээ ирээд айсандаа уйлаад бөөн юм болсон. маргааш нь найз маань эгчийндээ байна гэж байсан. иймэрхүү эр хүний сүгнүүд эр бяраа эмэгтэй хүнд гаргасан хэвээр байгаа цагт жендерийн тухай ярих ч хүсэл алга. хайрлана хамгаална гэж суусан хүн нь өөрөө зодоод байхаар хэн тэр эмэгтэйг охиныг нь хайрлах болжийноо. хэн ч хайрлахгүй шд. эмэгтэй хүн угаасаа эрэгтэй хүнийг дийлэхгүйм байна лээ. Гурав дөрвүүлээ ч дийлэхгүйн байна лээ. тэрмуу залуу найзыг маань үхэн хатан ажлынх нь гадаа сахиж зунжин зогсож байгаад л суусан. тэгсэн чамайг гуйсымуу этэр гээд л их дээрэлхэж байна лээ. бүсгүйчүүд минь хүнтэй суухдаа сайн таниж мэдэж байж удам судрыг нь судалж байж суугаарай даа. иймэрхүү хөгийн эр хүний оронцогтой суувал хаашдаа эрэгтэй хүнийг дийлэхгүйгээс хойш зодуулахаас өөр аргагүй л болохын байна лээ. дээрээс нэмж хэлэхэд цагдаа нар гэр бүлийн асуудалд оролцохгүй гээд зодуулсан ч тоодоггүй за тэгээд өөрсдөө сайхан цохиц гэчээд л гадаад явчдын байна лээ. эр эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг чинь худлаа үг шүү. тийм хүнд байдалд орсон найз нөхөд, эгч дүү нарыгаа хатуу харгис, хүнийг хайрлах сэтгэлгүй, новшийн эрчүүдээс хамгаалж байхгүй бол яаж ч магадгүйн байна лээ.
Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 6-р хуудас Нийт хуудасны тоо: 14 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудСүүлийн бичлэгүүднохойн баасХүсэл, хясал нийтлэл оруулав нийтлэл оруулав Тайтгарал жендер ба хүч чадал аймаар өдөр муу найз ээж аав боллоо Сонин мэдрэмж Давтагдашгүй бодол тамхинаас гарах гэж хичээж байна шүү би хэн бэ? хүмүүс НайзуудОбдооЧойрын Хүү DESI legion Зоригт ван Shuvuukhai huslen Turbold нооноо |