the feel

муу найз

 Бичлэг бичихгүй нилээд уджээ. удаж удаж ийм сэдвээр бичиж байгаа нь харамсалтай. гэхдээ сэтгэл өвтгөж, гомдол төрүүлсэн асуудлын талаар бичихгүй л бол санаанаас гарахгүй зовоох янзтай. нийгмийн байдал ороо бусгай болсон болоод ч тэрүү хүний хүн чанар хүний мөс гэдэг зүйл хөлний чигчий хурууны хумснаас жижиг болоо юу даа гэж бодлоо. би 2 эрэгтэй найзтай байлаа. хар багаасаа гэхэд хаашаа юм ямар ч байсан 6 жил найзалж, зовлонгоо хуваалцаж, хамтдаа ууж идэж, хэн хэн гэдгээ бага ч гэсэн мэдэх хугацаа өнгөрүүлсэн найзууд. Гэвч жилийн өмнөөс гэр бүлтэй болох нь болж тал тал тийш болцгоож нээх их уулзалдахаа байсан юм даг. гэтэл тэд  хэд хоногийн өмнө манай нөхөртэй таарч ганц нэг бээр уунгаа миний муу муухай зан араншин, урьдны амьдралын талаар нөхөрт маань жигтэйхан аминчлан ярьж, удахгүй бид 2-ыг сална гэдэгт итгэл дүүрэн байгаагаа их л чухал царай гарган байж өчсөн сурагтай. Би уг нь тэр 2той тэгтэл ам муруйж ч байгаагүй бас нарийн ширийн зүйлээ ч ярдаг байгаагүй. Би өөрөө ч сонсоод гайхаж гүйцээд сууж байна.  бас нэг найзынхаа найз охины тухай өгүүлсүү. шинэхэн хос болж нэг гэрт орж байгаа найзынхаа нөхөртэй танилцахаар ирсэн тэр охин /муу найз/ бага зэрэг халсныхаа дараа "манай Ундраа чинь өмнө нь 2 хүүхэдтэй залуугийн араас хөлөө хугалах шахаад гүйдэг байлаа шүү дээ хэ хэ" гэж хээв нэг яриж гэрээс нь хөөгдөж гараад хэд хоногийн дараа найз нь охиныг маань эзгүйчилж байгаад гэрт нь уучлал гуйх нэрээр ирж нөхөрт нь сонин сонин юм ярьсан сурагтай байсан.  "сайн хүнтэй нөхөрлөвөл сарны гэрэл, муу хүнтэй нөхөрлөвөл могойн хор" гэдэг үг ийм явдал дохиолдож байсан хүмүүс зохиосон монголын сайхан зүйр цэцэн үг гэлтэй. Цаашид дайснаасаа биш найз нөхдөөсөө сэрэмжилж явах хэрэгтэй гэдгээ юунаас ч илүү ойлгож авлаа. Нэмж хэлэхэд би хэзээ ч нэг найзынхаа араас энэ маркийн юм ярьж үзээгүй учир ийм хүмүүсийг үнэхээр гайхаж, жигшин зэвүүцэж, үзэн ядаж явдгаа хэлэх юун...

Сэтгэгдэл үлдээх

00:33, 2011-07-16 .. Бичсэн: Алмас
Өө ер нь өөрснөө л болж байвал бусдын юу гэхийг уг нь тоохгүй амьдарвал амар тээ... Би ийм найзуудтай бол намайг ч одоо бол дуусгах байх даа... Шалтаг ихтэй хүн чинь хэлээ гаргах За дэмий юманд битгий санаа тавь, жингэр хуцаж л байдаг жин явж л байдаг гэдэгшдээ...

{ Сүүлийн хуудас } { 8-р хуудас Нийт хуудасны тоо: 14 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

нохойн баас
Хүсэл, хясал
нийтлэл оруулав
нийтлэл оруулав
Тайтгарал
жендер ба хүч чадал
аймаар өдөр
муу найз
ээж аав боллоо
Сонин мэдрэмж
Давтагдашгүй
бодол
тамхинаас гарах гэж хичээж байна шүү
би хэн бэ?
хүмүүс

Найзууд

Обдоо
Чойрын Хүү
DESI
legion
Зоригт ван
Shuvuukhai
huslen
Turbold
нооноо



:-)
 
xaax