the feel | |
тамхинаас гарах гэж хичээж байна шүү
09:27, 2010-05-11
.. 4 сэтгэгдлүүд
.. Холбоос
сүүлийн үед миний амьдрал илүү утга учиртай, хөгжилтэй болсон. өөрөө ч амьдралаа сайхан байлгахыг хичээж, олон зүйлийг өөрийн гараар бүтээн, хэн нэгнийг царайчлан харахгүй байхын төлөө үргэлж хичээнэ. энэндээ заримдаа өөрөө ч ядрана. бусдаас ядаж л урмын үг сонсохыг хичээнэ. би сүүлийн үед хэн нэгнийг надад боломж олгохыг хүлээхээ больсон тэр боломжыг өөрөө бүтээх хэрэгтэй гэдгийг ч мэднэ. хэн нэгэн намайг гуйгаад гүйх нь чухал биш чухам би өөртөө тохирсон хэн нэгнийг өөрөө л сонгох хэрэгтэй гэдгийг бас ойлгож эхэлсэн. бусдын өмнө өөрөөрөө байж хоромхон хугацаанд /чухамдаа ертөнцийн цагаар 3 хан секунд/ амьдрахдаа хэн нэгнийг гомдоохгүй, ямар нэг зүйлээр айхгүй, сэтгэл амар, ичих зовох зүйлгүйгээр нөгөө ертөнц явахыг би хүснэ. угаасаа ертөнцийн жамаар хүн буцахдаа төрсөн биеэ ч авч явж чадахгүй гэдгийн ухаарч одоо байгаа зүйлдээ сэтгэл хангалуун амьдархыг илүүд үздэг. за өнөөдрийн миний амьдралыг үзэх үзэл нэг иймэрхүү. би саяхан тамхинаас гарсан. нээх хэцүү зүйл биш юм шиг санагдаж байна. би өөрийнхөө настай харьцуулахад дэндүү удаан тамхи татсан. гарч чадахгүй байх гэж бодож байсан. олон ч удаа оролдож үзсэн. гэхдээ энэ удаад гарахаар шийдсээн. заримдаа зүгээр л татчихмаар санагддаг тэгснээ гэнэт би энийг татаад яахав дээ хэсэгхэн хугацаанд л утаа гаргаж өөрийгөө баясгана гэж бодоод л больчихдог. сүүлийн үед бодогдож санагдах нь бүр ч багассан. гэхдээ биед их өөрчлөлт гарч байгаа хурдан бухимдаж, сандрах гэх мэт шинж тэмдгүүд илэрч байгаа. гэхдээ мэргэжлийн хүмүүс энийг нээх удаан үргэлжилдэггүй гэж байна лээ. намайг тамхинаас гарахад сэтгэл санааны дэмжиж байгаа хайртдаа баяраллаа гэж хэлмээр байна. хэ хэ арай албан ёсны биччихсэн үү? Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 13-р хуудас Нийт хуудасны тоо: 14 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудСүүлийн бичлэгүүднохойн баасХүсэл, хясал нийтлэл оруулав нийтлэл оруулав Тайтгарал жендер ба хүч чадал аймаар өдөр муу найз ээж аав боллоо Сонин мэдрэмж Давтагдашгүй бодол тамхинаас гарах гэж хичээж байна шүү би хэн бэ? хүмүүс НайзуудОбдооЧойрын Хүү DESI legion Зоригт ван Shuvuukhai huslen Turbold нооноо |