the feel | |
Давтагдашгүй
17:34, 2010-12-01
.. 3 сэтгэгдлүүд
.. Холбоос
давтагдашгүй гэж юуг хэлдэг вэ? Энэ хорвоод байгал эхийн бүтээсэн юмс бүгд дахин давтагдашгүй билээ. Яг адилхан, усны дусал шиг байгалийн тогтоц, дүр төрх, хүний хурууны хээ, нүдний болор, яг миний ээж, аав шиг намайг хайрлах хүн тэр ч байтугай энэ хорвоод яг ийм дэлхий, яг ийм нар, яг ийм сар цорын ганц байдаг нь байгалийн хөдлөшгүй хууль билээ. Энэ нь хүн бид бүгд өөх хоорондоо ялгаатай өөрийн гэсэн онцлогтой, хувь төөрөг, дүр төрх, гоо сайхантай байгалийн цор ганц, дахин давташгүй, мөнх бус бүтээл гэдгийн нотолгоо гэлтэй. Гэтэл хэн биднийг яг тэр залуу шиг ухаантай ярьдаг, олон гадаад хэлтэй, гадаад өндөр боловсрол эзэмшсэн, өндөр нуруутай, баян эсвэл хэн тэр бүсгүй шиг урт хөлтэй, туранхай, сайхан машинтай, загвар өмсдөг, баян нөхөртэй, хаустай л биш бол хүн биш гэж хэлчээд байгаан. Саяхан Шүүдэрцэцэг эгчийн "Гоо үзэсгэлэнгийн домог" гэсэн нэртэй зохиомжийг уншаад өөрийн зарим нэг ойлгодоггүй зүйлд хариу авах шиг. Сүүлийн үеийн бараг л бүх кинонд хэн нэгэн супер хүн, эсвэл нэг ядуу сайхан бүсгүй гоо үзэсгэлгийхээ ачаар баян залууг яаж дэгээдсэн нь эсвэл нэг улсын сайхан гүнж,үзэсгэлэнт хатан хааны тухай, тэгээд баян мөнгөтэй хүмүүсийн амьдрал эдэлж хэрэглэж байгаа зүйлсийн гайхамшиг, тэдний ордог дэлгүүр хүртэл гарах юм. Харин ядуу хүн бол хэн ч биш тэдэнтэй бусад баян хүмүүс яаж харьцаж байгаа энэ тэр гээд л, за царай муутай хүний тухай бол бүр гарах ч гүй тэр бол амьдралын зүгээр завсрын хавчуурга, киноны туслах дүр мэтээр бусдад ойлгуулах чинь одоо /ялангуяа бага насныханд/ хаашаа юм бэ бидэнд өөр үнэт зүйл байхаа больцымуу.. аан тийн нээрээ нөгөө сайхан хайр сэтгэлийн тухай гаргах гэж байгаа нь хосуудын нэг заавал баян байх жишээтэй. Бидэнд тийм их мөнгө, аймаар гоо үзэсгэлэн яг юунд хэрэгтэй юм бол? би энийг сайн ойлгодоггүй. Өөртөө яг хэрэгтэй эсэхийг нь мэдэхгүй байж эдгээр зүйлсийн төлөө шаналж, сэтгэл хангалуун бус амьдардаг хүн бидний дунд хэд бол? яагаад бид зүгээр аз жаргалтай амьдарч болдоггүйн бэ? Энэ биднээс л шалтгаалах зүйл шиг санагдах юм. Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 11-р хуудас Нийт хуудасны тоо: 14 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудСүүлийн бичлэгүүднохойн баасХүсэл, хясал нийтлэл оруулав нийтлэл оруулав Тайтгарал жендер ба хүч чадал аймаар өдөр муу найз ээж аав боллоо Сонин мэдрэмж Давтагдашгүй бодол тамхинаас гарах гэж хичээж байна шүү би хэн бэ? хүмүүс НайзуудОбдооЧойрын Хүү DESI legion Зоригт ван Shuvuukhai huslen Turbold нооноо |